Орон нутгийн сонгуульд жендерийн харьцаа ямар байгаа вэ?

14
0
13 өдрийн өмнө
Орон нутгийн сонгуульд жендерийн харьцаа ямар байгаа вэ?

Орон нутгийн сонгууль бол иргэдэд хамгийн ойр буюу амьдарч буй орчинд нь нөлөөлөхүйц бодит өөрчлөлт авчрах боломж юм. Өөрөөр хэлбэл, зам талбай, цэцэрлэг, сургууль, хог хаягдал гээд амьдарч байгаа орчноо сайжруулах аж ахуйн шинжтэй ажлыг төлөөлөгчид хариуцах учиртай. Тэгвэл эдгээр нарийн чимхлүүр ажилд эмэгтэй хүний мэдрэмж, ур ухаан илүү зохицно. Иргэдийн төлөө тууштай, хүчтэй дуугарч чадна гэдгийг хүний эрхийн экспертүүд хэлж байгаа. Намууд ч энэ онцлогийг харгалзан үзэж нэр дэвшигчдээ илгээсэн байх магадлалтай. Намуудын жендэрийн мэдрэмж ч үүнээс харагдах учиртай.  

Тоон мэдээлэл харвал, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийг харвал улсын хэмжээнд 15285 нэр дэвшигчийн 5090 нь эмэгтэй буюу 33.3 хувь нь эмэгтэй байна. Тус сонгуульд 12 нам, эвслээс аймаг, нийслэлд нэр дэвшигчид 1992, сум, дүүрэгт нэр дэвшигчид 15284, бие даан нэр дэвшигч 267 байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль 12 тойрогтойгоор 45 мандаттай явагдана.Тэгвэл орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ илгээж буй намуудын жендэрийн мэдрэмж, эмэгтэйчүүдийн эзлэх хувийг харцгаая.

УИХ-д суудалтай 5 намаас:

-МАН- 5477-2505 эмэгтэй нэр дэвшигч -31.4

-АН- 7872-2541 эмэгтэй нэр дэвшигч-32.3

-ИЗНН-220-111 эмэгтэй нэр дэвшигч-50.5%

-Үндэсний эвсэл-151-56 эмэгтэй нэр дэвшигч-37,1%

-ХҮН нам-324-128  эмэгтэй нэр дэвшигч-39,5 % тус тус сонгуульд өрсөлдөж байна.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334