Э.Ууганбаяр:МАЛ НЯДАЛГАА БОЛОН МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ АШИГЛАХ РОБОТ ГАРЫГ МОНГОЛД АНХ УДАА ОРУУЛЖ ИРЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

82
0
21 өдрийн өмнө
Э.Ууганбаяр:МАЛ НЯДАЛГАА БОЛОН МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ АШИГЛАХ РОБОТ ГАРЫГ МОНГОЛД АНХ УДАА ОРУУЛЖ ИРЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

Jarvis -ийн монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Э.Ууганбаяртай ярилцлаа. 

-Ярилцлагаа Jarvis (Жарвис) компаний танилцуулгаас эхэлье?

- Jarvis (Жарвис) компани анх 1905  онд АНУ-д мал нядалгааны болон мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн чанартай тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэхээр бий болсон. Өнөөдөр 24 охин компани, салбаруудаараа дамжуулан 137 оронд бүтээгдэхүүн,  үйлчилгээгээ нийлүүлдэг, дэлхийн зах зээлд хэдийнэ шилдгээр шалгарсан 120 жилийн түүхтэй брэнд юм.

-Jarvis (Жарвис) компанийг анх монголд оруулж ирсэн талаараа хуваалцана уу?

-Монгол Улс 70 гаруй сая толгой малтай, жилд дунджаар 10-12 сая толгой малыг идшинд зориулж бэлтгэдэг.  Мөн монголчууд  жилд дунжаар нэг хүн 112 кг мах хэрэглэдгээр  дэлхийд дөрөвт ордог.  Малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, экпортлох маш их нөөцтэй.  Тэгэхээр орчин үеийн арга техник, технологи, чанартай тоног төхөөрөмжөөр мах махан бүтээгдэхүүн боловсруулах өндөр хэрэгцээ байгаа. Иймээс бид судалж байгаад дэлхийд хамгийн шилдэг Jarvis брэндийг сонгож, монголдоо салбар нэгжээ байгуулсан юм.

- Jarvis (Жарвис) брэндийн хамгийн гол давуу талыг дурдана уу?

- Хамгийн түрүүнд Jarvis (Жарвис) брэнд нь инженерийн маш өндөр шийдлүүд, технологийг ашигладаг учраас тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл гардаггүй. Мөн Jarvis (Жарвис) брэндийн тоног төхөөрөмж нь дэлхийн буюу ялангуяа Япон, АНУ-ын стандартад нийцсэн зэвэрдэггүй ган төмрөөр (SAE 304) хийдэг. Ийм учраас үйлдвэрээсээ 10 жил хүртэл баталгаат хугацаа өгдөг. Ийм өндөр чанар, технологи, инженерийн шийдэлтэй байдаг тул мах, махан бүтээгдэхүүн боловсруулах явцад хаягдал, махны үртэс бараг гаргадаггүй. Мах махан бүтээгдэхүүн боловсруулах, мал нядалгааны үйлдвэрийг  Jarvis (Жарвис) брэндийн тоног төхөөрөмж, техник, технологийн шийдлээр бүрэн тоноглогдож, автоматжуулснаар хөдөлмөрийг 50 хувь хөнгөвчилж, зардлыг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой.

-Монголд хэрэглэгч нарыг дэлхийн махны зах зээлтэй холбож өгнө гэж яриандаа дурдсан энэ талаар дэлгэрүүлнэ үү?

- Тийм ээ. Хамгийн гол давуу тал нь  Jarvis (Жарвис) брэнд мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг дэлхийн махны зах зээлийн сүлжээнд оруулж, бүтээгдэхүүнээ экспортод гаргахад зөвлөгөө өгч хамтран ажиллах боломжтой.

Мөн Jarvis (Жарвис) брэндийн дэлхийн зах зээлд борлуулагдаж байгаа бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хүлээн авах боломжтой.  Jarvis (Жарвис) брэндийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон тохиолдолд үйлдвэрийн анхан шат угсралтаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэл шат дамжлагын явцад манай инженер техникийн ажилтнуудын баг ирж, зөвлөгөө өгч, хяналт хийж хамтран ажиллана. Мөн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг цаг алдалгүй хурдан шуурхай нийлүүлж байх юм.

-Монголын үйлдвэрлэгч, хэрэглэгч, малчдад хэрэгцээтэй онцлох бүтээгдэхүүн байвал бидэнтэй хуваалцана уу?

-Jarvis (Жарвис) брэнд ковидын үед хүний оролцоог багасгах талаар маш олон судалгаа, туршилтын хийсний үр дүнд мал нядалгаа, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт зориулсан “Робот гар” бүтээж зах зээлд хэдийнэ нэвтрүүлээд байна. Бид бас энэхүү “Робот гар”-ыг монголын зах зээл дээр нэвтрүүлэхээр судалж байгаа. Манай монгол шиг ажиллах хүч хомсдолтой газарт энэ “Робот гар” нэвтэрснээр хүний оролцоог багасгах, мөн аюулгүй ажиллагаа талаасаа болон бага зардлаар хаягдалгүй, эдийн засгийн өндөр ашигтай ажиллах боломжийг олгодгоороо давуу талтай. Түүнээс гадна монгол бол нүүдлийн мал аж ахуйн орон. хувьд малчдад зориулан мах боловсруулах зөөврийн, жижиг үйлдвэрүүдийг оруулж ирэхээр ажиллаж байгаа юм. Мөн бууз баншны цех, ресторан, хоолны газар зэрэг  хүнсний үйлдвэрлэлийн салбарт махны машин, хутга, ирлэгч гэх мэт олон нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг санал болгож байна. 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334