Зүүн хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт болж байна. Тус чуулга уулзалт энэ удаа “Тогтвортой хөгжил: Төр, хувийн хэвшлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд болж байгаа юм. Зүүн хойд Азийн хотуудын сайн туршлагыг сурталчлан таниулах, нийтлэг тулгамдсан асуудлуудаа хэлэлцэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тус чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулдаг. Монгол Улсын Их Хурлаас орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах, шаардлагатай санхүүжилтийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар босгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг цогц утгаар нь хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг боловсруулан ажиллах болно гэх байр суурийг илэрхийллээ.