О.НАНДИН-ЭРДЭНЭ: САЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА НЬ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

55
0
5 сарын өмнө
О.НАНДИН-ЭРДЭНЭ: САЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА НЬ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

Хүнсний ауюлгүй байдлын үндэсний лавлагаа лабораторис Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг угтан “Стандарт ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг /2024.06.04/ өдөр анх удаа амжилттай зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс жил бүрийн 6-р сарын 7-ныг “Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар Монгол улс дахь НҮБ-ын ХХААБ, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газруудтай хамтран үндэсний хэлэлцүүлэг өрнүүллээ. Хүнсний салбарын оролцогч талууд болох Засгийн газар, хяналтын байгууллага, хүнсний шинжилгээний сүлжээ лабораториуд, эрдэм шинжилгээний байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллүүдээс оролцож, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдал, гарсан ахиц дэвшил, тулгарч буй сорилт бэрхшээлийг үнэлж дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажил, анхаарах зүйлсийг хэлэлцлээ.

 

Дэлхий дахинд “Болзошгүй эрсдэлд бэлэн байя” урианы дор тэмдэглэж байна. Энэ нь хүнсний аюулгүй байдлын эрсдэл хэр зэрэг хөнгөн, хүнд байхаас үл хамааран бэлэн байхын чухлыг онцолж байгаа юм.

Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: “Хүнсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн 655 стандарт байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагаас ирсэн сэтгүүчдын стандартын хэрэгжилт мөн хүнсний аюулгүй байдал хангалтгүй байгааг их асууж байна. СХЗГ-аас хүнсний аюулгүй байдлын үйл ажиллагаанд оролцогч талуудын уялдааг сайжруулахаас гадна мэргэжлийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар ажил үүргийг тодорхой болгох, мэргэжлийн байгууллага, лабораториудын хүний нөөцийн чадавхи, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг цогцоор нь шийдэх асуудлыг бодлогын түвшинд авч хэлэлцэж, шийдэх нь зүйтэй байна. Мөн өнөөдрийн хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, МУ-ын Засгийн газар, МУ-ын Шадар сайд, МУ-ын Шадар сайдын ажлын алба, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд хүргүүлж ажиллах болно” хэмээн хэллээ.

 

СХЗГ-ын ХАБҮЛЛ-ын Ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ: Аюулгүй хүнсний хангамж нь эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, тогтвортой хөгжлийг дэмждэг. Засгийн газар, үйлдвэрлэгч, хэрэглэгч хоорондын сайн хамтын ажиллагаа нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй. Хэлэлцүүлгээс ОУ-ын лабораториудтай МУ-ын лабораториудыг холбох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, лабораторийн үйл ажиллагааг шинжлэх ухаан, нотолгоонд суурилан хөгжүүлэх, бодлогод тусгах, стандартын хэрэгжилтийг хангах чиглэлээр бодлогод тусгаж ажиллах, төрийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сан бий болгох, мэдээллийн урсгалыг нэгтгэх, итгэмжлэгдсэн лабораторийн чадамж, чадавхийг нэмэгдүүлэх, ОУ-ын стандартын шаардлагад нийцүүлэх, иргэд аж ахуйн нэгжүүдийг стандартын хэрэгжилтийг хэрхэн хангах чиглэлээр тогтмол сургалт, мэдээллээр хангах, төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг зөвлөн туслах чиглэлээр бодлогод тусгаж ажиллах, иргэдийн хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэх, лабораторийн шинжилгээний хариуг зөв ашиглах тогтолцоог бүрдүүлэх зэрэгт анхаарч ажиллах нэн шаардлага үүссэн байна” хэмээн онцлон хэллээ.

Хэлэлцүүлэгт Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, ХАБҮЛЛ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Нандин-Эрдэнэ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон 32 байгууллагын 170 гаруй төлөөлөгч оролцлоо.

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334