“Үндэсний Эвсэл”-ийн нэр дэвшигчид тодорлоо

181
0
5 сарын өмнө
“Үндэсний Эвсэл”-ийн нэр дэвшигчид тодорлоо

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 20-нд “Үндэсний Эвсэл”-ийн Удирдах зөвлөл болон гишүүд хуралдаж нэр дэвшигчдээ тодрууллаа. “Үндэсний Эвсэл” нийт 72 нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Үүнээс жагсаалтаар 25, тойрогт 47 хүн нэр дэвшүүлхээр тогтлоо. Нийт нэр дэвшигчдийн 40 орчим хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байгаа юм. 

“Үндэсний Эвсэл”-ийн жагсаалтыг эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ахалж эвсэлд нэгдсэн намуудын дарга нар буюу Д.Пүрэвдаваа, О.Бум-Ялагч, Б.Цогтгэрэл болон хуульч О.Батхүү нар удаалж байна. Эмэгтэйчүүдийн хувьд физикийн ухааны доктор, УИХ-ын гишүүн асан А.Ундраа тэргүүлж, Харвардын доктор НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Байгалмаа, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Б.Даваасүрэн зэрэг өндөр боловсролтой эмэгтэйчүүд жагсаалтыг өнгөлж байна. 

“Үндэсний Эвсэл” нэр дэвшигчдээ тодруулахдаа хуулийг сахин дээдлэх, улс төрч, хувь хүнийхээ хувьд ёс зүй, сахилга баттай байх эсэхийг чухалчлан үзсэн. Мөн “1 улс төрч - 1000 мэргэжилтэн” зарчмынхаа хүрээнд салбар бүрийн төлөөлөл болсон мэргэжилтнүүдээ УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлж байна. Төрийн ажлын арвин туршлагатай, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр салбартаа танигдсан, эзэмшсэн мэргэжил, ур чадвараараа тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүд энэ удаагийн сонгуулийн тойрогт өрсөлдөнө. 

“Үндэсний Эвсэл” нь талцал хуваагдал, хэтийдсэн намчирхал, зах зээлийн эдийн засаг, хууль эрх зүйн орчинд бүгдийг өөрсдөөсөө хамааралтай байлгадаг төрийн ноёрхлыг халахыг зорьж байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, үндэстнээрээ баян байхын төлөө эв эеийг сахих, улс төрд шинэ салхи оруулах нь “Үндэсний Эвсэл”-ийн гол бодлого юм. 

Сонирхуулахад, “Үндэсний Эвсэл”-ийн нийт нэр дэвшигчдийн 27.4 хувь нь эдийн засаг, бизнесийн, 27.4 хувь нь хууль, эрх зүйн, 11.2 хувь нь хөдөө, аж ахуйн, мөн 11.2 хувь нь боловсролын салбарын хүмүүс байна. Нийт нэр дэвшигчдийн дундаж нас 45,5 байгаа бол ажилласан дундаж жил нь 22,8 жил байгаа юм.

“Үндэсний Эвсэл”-ийн нэр дэвшигчдийг дурьдвал:

Жагсаалтад нэр дэвшигчид

Н.Номтойбаяр

А.Ундраа

Д.Пүрэвдаваа

М.Сарнай

О.Бум-Ялагч

Н.Хулан

О.Батхүү

Ц.Хулан

Б.Цогтгэрэл

Ц.Байгалмаа

О.Амарсайхан

М.Түвшиндарь

Т.Тэлмэн

О.Өнөржаргал

Д.Бэхбат

Б.Даваасүрэн

Л.Баярмагнай

Ц.Арилдийпүрэв

Ж.Баасанхүү

Ц.Уянга

П.Сумъяасүрэн

Б.Оюумаа

Т.Есөнтөмөр

Т.Оюунаа

М.Төмөр

 

Тойрогт нэр дэвшигчид:

Нэгдүгээр тойрог 

Ц.Дагвадорж

Э.Содномжамц

Д.Одонтунгалаг

Р.Оюунбилэг

Хоёрдугаар тойрог

Ц.Батдорж

Н.Цэвээн

Д.Авирмэд

Н.Давааням  

Гуравдугаар тойрог

Кабил Ержан 

Дөрөвдүгээр тойрог

Д.Ганболд

Э.Саранцэцэг

Б.Чинзориг

Тавдугаар тойрог

Л.Баяртулга

Д.Хишигжаргал

О.Болор-Эрдэнэ

Т.Насанжаргал

Б.Ундрах-Од

Л.Чой-Иш

Б.Эрдэнэболор

Х.Болдмандал

Зургаадугаар тойрог

Ч.Эрдэнэбат

Э.Ундармаа

Э.Заягэгээ

Т.Бат-Оргил

Ш.Бямбатогтох

Долдугаар тойрог

О.Мөнхзаяа

Б.Эрдэнэбат

Т.Энхбаяр

Л.Хишигбаяр

Наймдугаар тойрог

Б.Жадамбаа

Б.Эрдэнэбаяр

П.Энхцэцэг

Ц.Мөнхцацрал

Есдүгээр тойрог

Н.Энхчимэг

Ж.Хонгорзул

10-дугаар тойрог

П.Баярхүү

Д.Ганболд

С.Ганбат

Ж.Цогзолмаа

11-дүгээр тойрог 

Н.Бүрэнбат

Б.Энхнаран

Ц.Бээжин

12 дугаар тойрог

Х.Амарсайхан

Б.Цэцэгсайхан

13 дугаар тойрог

С.Цогзолмаа

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334