“Үндэсний Эвсэл”-д Монголын либерал ардчилсан нам нэгдлээ

62
0
5 сарын өмнө
“Үндэсний Эвсэл”-д Монголын либерал ардчилсан нам нэгдлээ

“Үндэсний Эвсэл”-д Монголын либерал ардчилсан нам нэгдэж, хамтын ажиллагааг баталгаажуулах гэрээнд гарын үсэг зурлаа. “Үндэсний Эвсэл” нь үндэсний ардчилсан үзэл баримтлалыг суурь тулгуураа болгон төр, нийгмийн түүхэн зүтгэлтэн Солийн Данзангийн санаачилсан “Иргэн баян бол улс баян” суурь зарчим дээр үндэслэсэн Үндэстнээрээ баяжих бодлогоо боловсруулсан. Энэхүү үзэл санааг дэмжин, хамтарч ажиллахаар Монголын либерал ардчилсан нам тэргүүтэй цөөнгүй намууд байр сууриа илэрхийлээд буй. Энэ хүрээнд “Үндэсний эвсэл” бусад намуудтай хамтарч ажиллах эхний гэрээгээ Монголын либерал ардчилсан намын дарга А.Пүрэвдаваатай үзэглэлээ. 

Энэ үеэр "Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр “Монголын улс төрийн улиг болсон намуудыг эрүүлжүүлэх, төрөө "намчдаас" салгах, улс орныхоо нийгэм эдийн засгийн нийцэт бодлогыг хөгжил рүү тэмжүүлж боловсруулах чиг зорилготой. Улс төрийн намуудын хоорондын хэрүүл тэмцэл, талцал хэлцлийг зогсоож улс орныхоо төлөө хил хязгаарын шугам татаж ажиллах зарчимтай. Төрөө намчдаас салгах, эдийн засаг, нийгмийн бодлогоо чөлөөлөх зорилгын хүрээнд төр, нийгмийн түүхэн зүтгэлтэн Солийн Данзангийн анх санаачилсан “Иргэн баян бол улс баян” суурь зарчим дээр үндэслэсэн “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжья” бодлогоо боловсруулсан. Энэхүү үзэл санааг дэмжих бүхэнтэй Монгол Улсын төлөө хууль тогтоомжийн дагуу хамтарч ажиллана” гэлээ. 

Монголын либерал ардчилсан намын дарга А.Пүрэвдаваа “Үндэсний Эвсэл”-д нэгдсэн талаараа “Эрх баригч нам Улстөрийн нам болон Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулсан. Хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн 16 хоногт энгийн нэгэн багш, бизнесмэн сонгогчдод танигдана гэдэг боломжгүй. Дөрвөн жил эрх баригчдын зохион бүтээсэн сонгуулийн тогтолцооны эсрэг намууд нэгдэж нийлэх нь зүйтэй. Зүүний чиглэлийн нам гарах бүрт төр данхайдаг. Тиймээс үзэл санааны хувьд баруун болон баруун төвийн намууд нэгдэж сонгуульд оролцох нь сонгогчдын эрх ашгийг хамгаалах боломж юм. “Иргэн баян бол улс баян” байх ёстой. Төр цомхон, иргэн хүчтэй байх ёстой. Энэ хүрээнд Монголын либерал ардчилсан нам “Үндэсний эвсэл”-д нэгдэж байна” гэв. 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334