2.9 тэрбумаар ширхэг нь 20 мянган төгрөгийн үнэтэй маск авсан Т.Мөнхсайхан

112
0
6 сарын өмнө
2.9 тэрбумаар ширхэг нь 20 мянган төгрөгийн үнэтэй маск авсан Т.Мөнхсайхан

Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд байх үедээ нэг ширхэг N95 маскийг 20 мянган төгрөгөөр авчээ. Тодруулбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд Эрүүл мэндийн яам 150 мянган ширхэг маскыг 20 мянган төгрөгөөр худалдан авч, 2,9 тэрбум төгрөгийг зарцуулжээ. “Энхийн шүүдэр” ХХК эмнэлгийн ажилчдын хэрэгцээний N95 маскийг БНХАУ-аас 0.5 cent буюу 1424 төгрөгөөр хилээр оруулж ирсэн ч ийм өндөр үнээр нийлүүлсэн байдаг. Гол учир нь тухайн үед N95 маскийг 8-10 мянган төгрөгөөр нийлүүлэх саналыг компаниуд Эрүүл мэндийн яаманд тавьж байжээ. Гэтэл хамгийн өндөр үнээр буюу 20 мянган төгрөгөөр авах шийдвэр гаргасан байна.

          Монгол Улсын Засгийн газар Ковид-19-ийн цар тахал анх дэгдсэн үеэс эхлэн хэд хэдэн хариу арга хэмжээ авсан байдаг. Энэ хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтэд 2020-2022 онд нийт 1,441.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулсан байдаг. Нийт орлогын эх үүсвэрийг задлан авч үзвэл эрүүл мэндийн даатгалын сангаас 322.9 тэрбум төгрөг, олон улсын байгууллагаас хандив, тусламж, хөнгөлттэй зээлээр 490.6 тэрбум төгрөг, улсын төсвөөс 501.6 тэрбум төгрөг, Засгийн газрын нэмэлт хандив санхүүжилтээр 48.1 тэрбум төгрөгийг санхүүжилтийг олгожээ. 

Үүнээс эрүүл мэндийн салбарын чадавхийг сайжруулах, бэлэн байдлыг нэмэгдүүлэх, эмнэлэгийн тоног төхөөрөмж, барилгын засвар, эмийн агуулахын барилга барих зэрэг хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардалд 134.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн эмнэлэгийн тусламж, үйлчилгээ, эм, эмнэлэгийн хэрэгсэл, хамгаалах хувцас болон бусад зүйлд 181.6 тэрбум төгрөг зарцуулсан байх юм. 

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334