Улстөрчид нь хайр зарлаж, ухаангүй ард нь найр тавьсан өдрүүд

121
0
6 сарын өмнө
Улстөрчид нь хайр зарлаж, ухаангүй ард нь найр тавьсан өдрүүд

     Монголчууд бид ерөөсөө чөтгөрийн тойрогт орчихсон. Сонгууль болмогц улстөрчид нь хайр зарлаж, ухаангүй ард түмэн нь тэднийг найр тавин хоймортоо зална. Тав, арван цаас горьдож, гоё сайхан үгэнд нь хууртана. Гар цайлгах юу өгөх бол гэсэн бодол л тэднийг толгойд эргэлдэнэ. Түүнээс ямар санал, санаачилга, шийдэл ярьж байгаа нь тэр нь биелэх боломжтой эсэх, энэ хүн биднийг төрд төлөөлж чадах уу гэдэг нь хорьдугаар асуудал.

Улстөрчид нь ч тэднийгээ “маллахдаа” гаргуун. Яг л хүссэн үгийг нь олж хэлнэ. Зовлон, жаргал, амьдралын мөн чанар, за цаашлаад адуу мал, аав, ээж ярьж уйлан дугаран сэтгэлийн утсыг нь ч ёстой нэг долгилуулах шиг болно доо. Үргэлжлүүлэн хоол хош, эрээнээс бөөндсөн хаях ч хэцүү, авах ч хэцүү юмсыг нуумар аядан өгч, ая тал засна. Ийнхүү Монголын улстөр хийгээд нийгэмд нүүрлэсэн чөтгөрийн тойрог эхэлж буй юм.

Дараа нь буюу өрнөл хэсэгтээ ард түмэн нь өөрсдийн найр тавин залсан улстөрчөө инээсэн ч, ханиасан ч харааж зүхэж эхэлнэ дээ. Өөрсдөө сонгож гаргасан гэдгээ хэдийн мартчихсан гэв гэнэт л тэнгэрээд буугаад ирсэн мэт л үзэж хараагүйгээ гайхна. Эрлийз хурлийзаар зогсохгүй энэ хорвоо ертөнцөд байх ёсгүй хүн мэтээр зүхнэ.

Нөгөө талд хайр зарлан байж санасандаа хүрсэн улстөрчид нь ард түмэн гэдгийг ор тас мартана. Эхний гурван жил төрд шургалан байж амжуулах гэсэн ажлаа ёстой л нэг чинээнд нь тултал гүйцэлдүүлнэ дээ.

Ийнхүү сая нэг сэхээ орж хийсэн ганц хоёр ажлаа хэдэн талаас нь мөлжиж ард түмнийхээ тархийг угааж эхэлнэ. Ард түмэн ч харааж зүхэж сууснаа умартан найр тавин угтана. Чөтгөрийн тойрог үргэлжилсээр...

Б.Шарав

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334