МАН-ынхан малчдад мал маллахыг заах юм байх. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Чухам л яарч сандран батлуулах юм байх. УИХ-ын сонгууль дөхөөд ярих сэдэвгүй хуйхаа маажиж суусан нөхдөд “аз болж” зуд нүүрлэн, дээрх айхавтар сүрхий хуулийг батлах сэдэл болжээ. МАН-ынханд итгэдэг нь малчид л үлдлээ гэж тэд итгэн тойлхоор шийдсэн нь энэ бололтой.
Малчин ардууд МАН-аар битгий хэл марксизмаар мал маллахаа заалгаагүй, зуд, зулаг хоёроо даагаад ирсэн юм. Харин ч нэг мал маллахаа МАН-аар заалгахгүй юм байх аа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна гэх зэргээр ярьж байна билээ. Хөтөлбөр хэрэгжүүлээд ган, зудыг давчихдаг бол өнгөрсөн хугацаанд хичнээнийг л байгуулж болох байсан биз.
Хоёр ч сонгуульд Монголын ард түмнийг сайн “малласан”-аа арай малчин болчихсон гэж эндүүрч яваа юм биш байгаа даа. Их л эндүүрч байна. За даа, ард түмэн минь. Хэрсүү л байх юм шүү.