Дорноговь аймгийн Сайншанд сумаас өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд 12 настай охин сураггүй болсон. Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, цогцсыг нь олсон байдаг. Тодруулбал, эрлийн багийнхан 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон.
Тэгвэл шүүхээс Г.Гантулгыг бага насны хүүхдийг онц харгис, хэрцгийгээр хөнөөсөн гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноожээ.