Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ.
Тодруулбал, 11:01 минутад Баянзүрх дүүргийн 12-р хороо 147-р сургуульд “Нулимс асгаруулагч цацуулсан гэх” утгатай дуудлага ирсэн.
Түргэн тусламжийн баг очиход 3 насанд хүрэгч, 64 хүүхэд нулимс гоожно, хоолой хорсож дотор муухайрна гэх зовиуртай байжээ.