Улсын хэмжээнд 70 мянган га талбай түймэрт өртжээ

91
0
6 сарын өмнө
Улсын хэмжээнд 70 мянган га талбай түймэрт өртжээ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 8 аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Улмаар 70172 га талбай түймэрт өртсөн байна.

Сүүлийн арван жилийн хугацаанд буюу 2010-2021 оны дунджаар ой, хээрийн түймрийн улирлын үргэлжлэх хугацаа 225 хоног буюу жилийн 61.6 хувийг эзэлж байгаа нь ой, хээрийн түймэр бүхий хоногийн тоо 88 хоногоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Хаврын хуурайшилттай, салхи, шуургатай үед ой, хээрийн гал түймэр гарсан тохиолдолд маш хурдан тархах эрсдэлтэй байдаг. Ийнхүү шаталтын талбай ихсэж улмаар хүн, мал, ан амьтан, эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хохирол учруулдаг.

Иймд:

  • Ой,хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,
  • Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
  • Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
  • Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх,
  • Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн Байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулаа.

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334