Зургаадугаар сарын 14-ийг “Шүүхийн өдөр” болгож, бүх нийтээр амарна гэв

66
0
6 сарын өмнө
Зургаадугаар сарын 14-ийг “Шүүхийн өдөр” болгож, бүх нийтээр амарна гэв

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нар 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

 

1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан бөгөөд гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хийж шүүх эрх мэдлийн талаар тусгайлан зохицуулсан. Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг анх баталсан хэмээн хуулийн төсөл санаачлагч танилцуулав.

 

Тэрбээр, Шүүх байгуулах тухай хууль батлагдсан өдөр буюу 06 дугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмсэн. Ингэснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зэрэг иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах зэргээр шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэлээ.

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334