УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. УИХ-д суух гишүүдийн тоо нэмэгдсэнээр дээр, дооргүй л гишүүн болох горьдлого тээн намын даргынхаа үүдийг сахиж сууна. Горилогчид дунд Эрүүл мэндийн сайд асан Тогтмолын Мөнхсайхан ч багтаж байгаа аж.
Тэр бол эмч хүн. Сайн эмч гэдгийг нь батлах хүн ч олон байдаг. Гэхдээ сайн эмч болгон сайн улстөрч, бодлого тодорхойлогч болдоггүйг бид Ж.Чинбүрэн гишүүний жишээн дээр тов тодорхой харчихсан. Түүнийг эрүүл мэндийн салбарт реформ хийнэ гэж хүлээсэн ч аахар, шаахар зүйл ярьсаар дөрвөн жилийг ардаа үдчихлээ.
Тиймээс ядаж Т.Мөнхсайхан эмчээ эмчээр нь үлдээе. Түүнийг сайн УИХ-ын гишүүн болно, реформ хийнэ гэж итгэж, аз туршснаас эмчийн ажлыг нь л хийлгэе. Сайн эмч хүн эмчээрээ үлдвэл бодлого тодорхойлох гэж будилж цөхөж явснаас л хавь илүү олон хүнд нэмэр тус болно биз ээ.