Өнгөрсөн шөнө 02:43 цагийн үед АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдэж зугтсан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан билээ. Тэгвэл тус этгээдийг Сонгинохайрхан дүүргийн Гуравдугаар хэлтсийн алба хаагчид эрэн хайж, шуурхай арга хэмжээ авсны дүнд олж, баривчилжээ. Гэмт этгээд нь О гэгч эрэгтэй байжээ.