Японы буцалтгүй тусламжаар Ховд аймгийн Хүүхдийн ордныг засварлана

24
0
7 сарын өмнө
Японы буцалтгүй тусламжаар Ховд аймгийн Хүүхдийн ордныг засварлана

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр(※)-ийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурж, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай цахимаар уулзалт зохион байгуулав.

Төслийн нэр : “Ховд аймгийн Хүүхдийн ордны засварын төсөл”

Уг төслийн хүрээнд Ховд аймгийн Хүүхдийн ордны засварын ажил хийгдэх юм. Үүнд: дээвэр, гадна фасад, дотор засал (тааз, хаалга, шал), дулааны шугам, радиатор, агаажуулалтын систем, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажил хийгдсэнээр тус төвийн эрүүл ахуй, сургалтын орчин нөхцөл сайжирч, тус аймгийн хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд дугуйланд хичээллэх нөхцөл бүрдэнэ хэмээн найдаж байна.

 

Япон Улсын Засгийн газар зМонгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 602 дахь, Ховд аймагт хэрэгжих 22 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь  201,476 ам.доллар юм.

  • “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334