Унгар улс Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг дэмжихээ илэрхийлэв

69
0
8 сарын өмнө
Унгар улс Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг дэмжихээ илэрхийлэв

Унгар Улсын Үндэсний Ассамблейн  дарга Көвер Ласлогийн урилгаар МонголУлсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад айлчилж байна. Албан ёсны айлчлалБудапешт хотын баатруудын талбайд цэцэг өргөснөөр эхэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улс дахь албан айлчлалын үеэр тус улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотой Сангийн сайд Б.Жавхлан уулзжээ. Тус уулзалтаар Баянхонгор аймгийн Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээр хийв. Үүнтэй холбоотойгоор Унгарын талаас Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд байна. 

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсцыг тохируулж, 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах зэрэг олон боломж нээгдэнэ.

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334