“Монгол кино өдрүүд” фестиваль болно

64
0
8 сарын өмнө
“Монгол кино өдрүүд” фестиваль болно

2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах ажлын хүрээнд Пусан хотын Ханнарэ соёлын сан,  Пусаны кино ордон, Соёлын яамны харьяа Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлтэй хамтран “Монгол кино өдрүүд” анхдугаар фестивалийг 2024 оны 3 дугаар сарын 08-наас 10-ны өдрүүдэд Пусан хотноо зохион байгуулах гэж байна.

 

Кино урлагаар дамжуулан Монгол орон, Монгол соёл, ахуйг сурталчлах зорилготой зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд үзэгчдийн сэтгэлд нийцсэн Найруулагч Б.Амарсайханы “Монгол” УСК, Найруулагч Э.Ган-Очирын “Дурсаж яваарай” УСК, Найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” УСК, найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кинонууд нийт 11 удаагийн үзвэрийг толилуулах юм.

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334