Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгийн шилдгийг тодруулан өргөмжилдөг “Grand Bull Awards 2023” ёслолын арга хэмжээ өнгөрсөн 12-р сарын 01-нд амжилттай зохион байгуулагдаж, энэ үеэр “Шилдэг үнэт цаас гаргагч” номинацийн эзнээр Хан Алтай Ресурс ХХК-ийг тодрууллаа. “Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар 2013 оноос хойш 5 жил тутамд зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал тогтоод буй. Энэ жилийн хувьд хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд болон үнэт цаас гаргагчдыг 15 номинациар өрсөлдүүлж, шилдгийн шилдгийг шалгаруулсан юм.