Б.Бат-Энэрэл: МУСТА цол надад хүндэднэ

30
0
8 сарын өмнө
Б.Бат-Энэрэл: МУСТА цол надад хүндэднэ

 Дуучин Б.Бат-Энэрэл бие даасан тоглолтынхоо үеэр МУСТА тэмдэг хүртсэн нь олны анхаарлыг эрхгүй татаад буй. Тэгвэл Б.Бат-Энэрэл энэ асуудалд өөрийн байр сууриа цахим хуудаснаа "Миний бие гурван удаагийн тайлан тоглолт хоёр цомог 100-аад хандив тусламжийн тоглолтод оролцсон. Анхны бие даасан тоглолтынхоо орлогоо хавдартай хүүхдэд 100 хувь хандивласан болон нийслэл, дүүргээс зохион байгуулж байдаг бүхий л тоглолтонд цаг зав, сэтгэл зүрхээ зориулж чадахаараа оролцож ирсэн.
            Багштайгаа хамтарсан олон тоглолт хийж, олон аймаг, сум, Солонгос, Америк улсуудаар тоглолт хийсэн. Улсаа төлөөлж Хятад, Орос улсад зохион байгуулагдсан фестивалуудад уригдан оролцсон зэргийг  минь үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнаж байгаа бол Соёлын яамандаа талархлаа.
           Хүүхэд учраас энэ олон хүний хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүнддэх  байх аа. Өөр хэрэгтэй хүнд нь өгнө үү" хэмээн бичжээ. 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334