БНХАУ-ын иргэн Р.З, Л.В нар нь Монгол Улсын соёлын дурсгалт зүйл болох 4 багц 249 хуудас бичвэрийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төмөр замын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэг гарчээ. Тус хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хэрэг нээн ажилласан байна. Тодруулбал, тус хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.