"Starlink" компани Монгол Улсад энэ сарын 26-нд нээлтээ хийнэ. Тодруулбал, Starlink-н Монгол дахь үйлчилгээг хоёрдугаар сарын 26-ны өдөр Испани Улсын Барселона хотноо зохион байгуулагдах Дэлхийн үүрэн холбооны конгресс (MWC)–н үеэр албан ёсоор нээхээр болсон. Ингэснээр "Starlink" нам орбитын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлж, Монгол орны хаанаас ч өндөр хурдны интернэтэд шууд холбогдох боломж бүрдэх юм. Одоогоор үйлчилгээний үнэ тарифын талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.