Ховд аймгийн прокурорын газраас тус аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ц нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ. Тодруулбал, Ховдын Буянт сумын ИТХ-ын даргыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тоног төхөөрөмж худалдан авах ажлын зөрүү төлбөрийг бэлнээр авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.