ГОВЬ”-ийн шинэхэн ноолууран өвлийн гутлын хөгжүүлэлт дээр дотоодын болон Япон инженерүүд хамтран жил гаруй хугацааны турш ажиллажээ. Туршилтын үр дүнд одоогийн гутлын драпыг гарган авч лабораторийн шинжилгээнд оруулахад бүх шаардлагыг хангасан үзүүлэлт гарсан байна. Тиймээс олон улсын стандартад нийцсэн технологиор “ГОВЬ” хамгийн тав тухтай гутлыг бүтээж буй аж.
“Өвлийн” хэмээн тодотгож байгаа нь тус гутал нь алхалтад харих хүчийг мэдрүүлэх резинэн арзгар ултай тул халтирахгүй, зөөлөн арьсан болон ноосон доторлогоотой хагас түрийтэй загвартай учир манайх шиг жавар тачигнасан өвлийн улиралтай оронд ч, хамгийн дулаан сонголт байх болно.
Хамгийн гол нь гутлын эх бие нь ноолуур учраас бусад өвлийн гуталтай харьцуулахад маш хөнгөхөн, бүтэн өдөржин өмссөн ч, таны өлмийг тав тухтай байлгаж, дулаан элчээр төөнөх гутал байж чадна гэдгийг ГОВЬ-ийн бүтээлч дизайнерууд нь онцолсон юм.