Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна

31
0
9 сарын өмнө
Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-нд Халх голын сав нутгаар, хоёрдугаар сарын 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 30, 31-нд тал, хээрийн нутгаар, хоёрдугаар сарын 3, 4-нд Алтайн уулархаг нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн.

Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334