Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 19 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 91 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас дөрвөн хүн нас барж, 17 хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт дуудлагын 71 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, дөрөв нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.