Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгах шийдвэрийг шүүхээс гаргажээ. Түүнийг анх 2023 оны 12-р сарын 4-ний өдөр цагдан хорьсон юм.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамжаар Прокуророос Н.Өнөрцэцэгийг:
- Худал мэдээлэл тараасан гэх таван үйлдэл,
- Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх нэг үйлдэл,
- Хувь хүний нууцыг задруулах гэх нэг үйлдэл,
- Татвар төлөхөөс зайлсхийх гэсэн нэг үйлдэл,
- Мөнгө угаах гэсэн нэг үйлдэл,
- Төрийн нууцыг хууль бусаар олж авах гэсэн нэг үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.
Мөн нэг үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон буруутгаж буй юм.