Катарын нийслэл Доха хотод болж жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн хүнд жингийн барилдаанууд өнөөдөр эхэллээ. Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Одхүүгийн Цэцэнцэнгэл эхний шатанд Арабын аваргын хүрэл медальт Бахрейны 28 настай Азамат Чотчаевтай барилдлаа. Барилдаан эхлээд удаагүй О.Цэцэнцэнгэл хоёр дараалан хутгаж вазари үнэлгээ авснаар өрсөлдөгчөө цэвэр ялж шигшээ 16-д шалгарлаа. 23 настай О.Цэцэнцэнгэл энэ оны Тел Авивын их дуулгад түрүүлээд байв.