Төв талбай руу машинтайгаа согтуугаар нэвтэрсэн зөрчил өнөөдөр гарлаа. Тодруулбал, нэгдүгээр сарын 18:06 цагийн үед жолооч Э гэгч нь Приус загварын тээврийн хэрэгслээр Сүхбаатарын талбай руу орж ирсэн. Тэрээр цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлэхгүй, шалгуулахаас зайлсхийжээ. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.