Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн урд зам дээр газ ачиж явсан ачааны автомашин осолдож, ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэн осол өнгөрсөн шөнө гарсан. Ослын нөхцөл байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян дараах урьдчилсан дүгнэлтийг танилцуулсан юм.
Тэрбээр "Галын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд байгалийн шингэрүүлсэн хий буюу газ тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэж байх явцдаа хөдөлгөөний зайг анзаарахгүйгээр давхар хий эргэлт хийж, суудлын автомашинтай мөргөлдснөөр ёмкост их хэмжээний шатлага үүсч, галын нөхцөл байдал үүссэн" гэж танилцуулсан. Осол, дэлбэрэлтийн улмаас Онцгой байдлын байгууллагын Баянзүрх дүүрэг дэх Гал унтраах, аврах 63-р ангийн гурван алба хаагч осолд өртөж, 40 метрийн зайд шидэгдэн, харамсалтайгаар амь насаа алдсан харамсалтай осол боллоо.
Цагдаагийн байгууллагаас ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.