Катарын нийслэл Доха хотод болж жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн хүнд жингийн барилдаанууд өнөөдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн +78 кг жинд Амарсайханы Адьяасүрэн Европын аваргын хүрэл медальт Молдавын Оксана Диаченкотойтой барилдлаа. А.Адьяасүрэн барилдаан эхлээд удалгүй вазари үнэлгээ авч тэргүүлж эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн даралт авснаар цэвэр ялж шигшээ 16-д шалгарлаа. Тэрээр шигшээ 16-д Азийн аварга Хятадын Ши Яан Шүтэй барилдана. 23 настай А.Адьяасүрэн өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 5-р байр эзэлж байв.