Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болов

48
0
1 сарын өмнө
Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болов

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцсэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг танилцууллаа. 

Шүүх хуралдаан даргалагч М.Пүрэвсүрэн "Хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч нарын ажил албан тушаал, холбогдсон хэрэг, үйлдэл оролцоо зэргийг харгалзаад, хооронд нь хамааралгүй байдлаар тав ангилж шийдвэрээ танилцуулна" гэдгээ тайлбарлав.

  • Нэгдүгээрт: Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүний холбогдсон хэрэг.
  • Хоёрт: ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон хэрэг.
  • Гуравт: Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүний холбогдсон хэрэг.
  • Дөрөвт: Хөгжлийн банкны мэргэжилтнүүдийн холбогдсон хэрэг. 
  • Тавт: Зээлдэгч аж ахуйн нэгж, тэдгээрийн удирдах албан тушаалтнууд, бусад хүмүүсийн холбогдсон хэрэг аж. 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов

Эхний асуудал бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарын холбогдсон хэрэг. Энэ хэрэгтэй холбоотой гурван асуудал байгаа аж. "Говийн зам" ХХК, "Бэрэн" ХХК, "Монроуд" ХХК-тай холбоотой. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй байна. Мөн Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаярын холбогдсон хэргийн талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй ч гэмт хэрэг хийсэн цаг хугацааны үйл баримттай холбоотой анхан шатны шүүхээс шийдвэр гаргаагүй байхад хөөн хэлэлцэх хугацааг урьдчилан тоолж, хэргийг хэрэгсэхгүй болсон нь ноцтой зөрчил гэж үзсэн. Улмаар Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Шинэбаатар, Мөнхбат нартай холбоотой цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болсон. 

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон хэргийг дахин хэлэлцүүлнэ

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, удирдлагуудтай холбоотой хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна. Тиймээс ТУЗ-ийн гишүүдийн холбогдсон бүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны үндэслэлтэй гэж үзжээ. 2014 онд Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, гишүүдийн холбогдсон "Бэрэн" компанийн 22 сая ам.долларын зээлтэй холбоотой хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Ингэхдээ үйл баримт, хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иймд Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, гишүүдийн холбогдсон хэргийг дахин хэлэлцүүлэх агуулга бүхий давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн. Энэ шийдэлд Даажамба, Оюунчимэг, Үхэртар, Даваасамбуу, Бат-Очир, Махбал, Бат-Эрдэнэ, Магнайсүрэн, Баярмагнай, Шинэбаатар, Отгочулуу, Нэргүй, Баянмөнх, Найдалаа, Лхагвасүрэн, Батбаяр, Золжаргал, Дашзэвгэ, Одонтуул, Батзаяа,  Баярчимэг, Хуягцогт гэсэн хүмүүс хамаарна. 

Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль авсан гэм буруутайд тооцож ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзсэн тул шийдэх тогтоолын тэдэнд холбогдох ял шийтгэх хэсэг хэвээр үлдэж байна. Энэ хэсэгт, Б.Батбаяр, Энхбат, Будхүү, Чойжилжалбуу, Дэлгэрсайхан, Цогтбаатар, Мөнхбаяр нартай холбоотой хэргүүд орж байна.

Өмнөх шатны шүүхүүдээс БСШУ-ны сайд асан Ё.Баатарбилэгт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 6 жил хорих ял оноосон билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйл буюу нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн үндэслэлээр дээрх ялыг оноосон юм. Тус ялыг хэвээр үлдээлээ. 

“НВЦ” компанийн ерөнхий захирал Ц.Баатарбилэг ЗГХЭГ-ын дэд дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Даажамбад албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1 сая төгрөгийн хэтэвч өгсөн төдийгүй өөрийн компанид давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 100 мянган ам.долларын хахуулийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс өгсөнд буруутай гэж шүүхээс үзээд байв.  

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334