Эрх баригчид цар тахал нэрийн дор 20 орчим их наяд төгрөгийг гарынхаа салаагаар урсгажээ

154
0
6 сарын өмнө
Эрх баригчид цар тахал нэрийн дор 20 орчим их наяд төгрөгийг гарынхаа салаагаар урсгажээ

 Өнгөрсөн жилүүдэд бид цар тахлын хүнд үеийг даван туулсан. Энэ хугацаанд бид юу туулж, төр засгийн зүгээс ямар арга хэмжээнүүд авч байсан бэ гэдгийг нэхэн санах учиртай. Тэгж байж бодит үнэлэлт дүгнэлт өгч, УИХ-ын ээлжит сонгуулиар хариуцлагаа тооцож чадна. 

     Эрх баригчдын зүгээс улсын төсөв болон гадны зээл, санхүүжилтээр цар тахлын эсрэг хэд, хэдэн удаагийн арга хэмжээ авсан байдаг. Энэ талаар сөрөг хүчний зүгээс ч удаа дараа байр суурь илэрхийлж байсан. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны дараа УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Цар тахал нэрийн дор Монгол Улсын Засгийн газар 5.1 их наяд төгрөг, дараа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Дээр нь гадаадын зээл тусламжаар гурван их наяд гаруй төгрөгийг зарцуулсан байдаг.

Мөн Эрдэнэтээс 1.2 их наяд төгрөг, Оюу толгойгоос нэг их наяд төгрөгийг дайчилсан. Нэг их наяд гэдэг чин нэг хонийг 200 мянган төгрөгөөр тооцоход таван сая хонь байна. 20 их наяд гэвэл эрх баригчид 100 сая хоньтой тэнцэхүйц хэмжээний мөнгийг цар тахал нэрийн дор гарын салаагаар урсгасан байна.

Хоёр их наяд төгрөгийг нь ямар нэгэн компани, ажлын байрыг дэмжих зорилгоор хүүгүй болон хүүтэйгээр зээлсэн. Ямар компанид зээлснээ хэлдэггүй. Бас л ногоон автобус шиг нууцалж байна. Өмнөх гурван жилийн хугацаанд цар тахал нэрээр зарцуулсан 20 их наяд төгрөгийн задаргааг тайлагнах гэсэн ч бид мухардлаа" гэж байв. 

Энэ мэтчилэн ил хэрнээ эргэлзээтэй асуудлууд цар тахлын үеийн санхүүгийн зарцуулалтад байгаа юм. Бидний зүгээс энэ талаарх мэдээллийг үргэлжлүүлэн баримт, нотолгоотой хүргэх болно. 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334